2016-02-25 - Х.Бөхманд: Би
Х.Бөхманд: Би
 Би олон хүний дунд явж сууж Би олон ярианы дунд унтаж сэрэх юм... Ийм, бас тийм гэж Өөрийгээ ойлгох эс ойлгохын дунд амьдрах юм... Толинд харахаар төрхөө мэдэж Толиноосоо салахаар дүнг нь санах юм... Нүд минь сохор Худал үнэнийг харчхаад Бас гэрэлтэй... чих минь дүлий Хов жив тогтдоггүйдээ тэр үү Бас сажламтгай... амнаас минь алт унадаг Үгний билүү болоогүйдээ тэр үү Баc зузаан...
Хамраар минь халуун хүйтэн хоёр гоождог цус нулимсыг минь орлон гадагшилж байгаадаа тэр үү Бас гашуун... Аав ээжийн минь зохионгуй Авсан шинж олсон төөрөг минь энэ Өөр хэнд ч давтагдахгүй Хамгийн сайн хамгийн муу хүндээ би... Гэхдээ та нар Хэн шиг царайлаг юм аа гэж Намайг магтсаны хэрэггүй Би хэлтэй ч адилгүй атлаа Аавтайгаа адилхан гэх үгэнд Хууртсан ч байрладаг... Хэнээс ч хөөрхөн авгайтай юм аа гэж Намайг алдаршуулсны ч хэрэггүй Би хэнд ч судалдаг хавар намартай атлаа Ээжтэй минь адилхан бүсгүй хүнд Гологдсон ч хүндэтгэдэг... Чи хэн шиг байгаарай гэж Бурхан шаардсан ч нэмэргүй ээ Би томрох ч үгүй... Чи хэн шиг болоорой гэж Чөтгөр зүхсэн ч боломжгүй ээ Би жижигрэх ч үгүй... Чи сайн болоод би чам шиг Сайн байх албагүй Чи муу болоод би чам шиг Муу байх шаардлага ч үгүй хүнийх гэдэг бүх юм Надад наалддаггүй Би хэзээд өөрийнхөөрөө...
2014,2,23 Tokyo
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|