яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-02-26 - Х.Бөхманд: Ийм нэгэн шөнө

  Х.Бөхманд: Ийм нэгэн шөнө

1456045828
1
Хөмсөгний хэр үсэгтэй
Хөөрхөн захиа анивчлаа
Хүнийх болоогүй ээ би гэх
Хөндлөн бичээс нь аслаа...
Алган дээр суусан шувууны хөлөөс
Атгахыг бодоход нисдэг шиг
Аминчхан хайр
Санах тусам хоостдог ч юм уу даа...

2
Цонхоор орж ирсэн шөнө
Мөрөөдөл зөөгөөд одох юм аа
Сэм сэмхэн нэрийг чинь шивнэхээр
Цуурай болоод сонстох юм аа
Цахиур шиг асаж унтарсан ч яах вэ
Цагтаа ханьтай явснаа
Дурсахгүй байж чаддаггүй ээ
Чамламааргүй эрх чөлөөнийхээ тэнгэрт багтаж
Цастай бороотой хорвоод
Хүн болсондоо хаяа олддог оо...

3
Ажилд явмааргүй байна
Ахиад ганц удаа
Өөртөө лай Таримаар байна
Амьдралын хар зургийг
Бийр нь үгүй зурмаар байна...
Ганц цом кофендоо 
Хүн харагдсан шөнө
Ганцаардлаа дагаад
Би нариссан юм аа
Гараас гар дамжин гарах ажилд
Өдөр хоногийг чихэж
Хуруугаа дагаад би чадсан юм аа...

4
Уулзахгүй гэхээр энэ нутгийн
Уул нь дэлбэрэх гээд байна,
Салчих гэхээр эл аралийн
Газар нь хөдлөх гээд байна...
Сэв сэвэхийн бороонд
Сэтгэлийн хөрсөндөө халтирч явна
Сэрүүн намарын шөнө цэцрэх тусмаа
Өвөлд хайртай гэдгээ санаж явна...
Ийм нэгэн шөнө
Дурлалдаа шатаж 
Би чам уруу явна...

2012,6,10 Токио 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 98 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax