2016-02-27 - Х.Бөхманд: Ганцаар алхах дуртай
Х.Бөхманд: Ганцаар алхах дуртай
 Ганцаар алхах дуртай Харах нүдэн сонсох чих минь өөрийнхөөрөө байг аа Хаа төрсөн хэний хүү вэ гэж өөрөөсөө дандаа асууж байг аа Хавь төсрөөс ангид өөртөө өөрөө олдож байг аа Хаанд ч олдомгүй жаргал энэ л агшинд бүтэн байг аа
Ганцаар алхах дуртай Хайрын дальтай шүлэг минь хөвөрч байг аа Хан дэлхийн таталтаас жаахан ч гэсэн салж байг аа Хамт алхана гэвэл сүүдэртэйгээ алхаж байг аа Харж байтал гол үдээр биед минь орж байг аа
Ганцаар алхах дуртай Ган зун дүн өвлөөр адуундаа яваа аавын минь Исгэрч л ирээ нь харагдаж байг аа Галынхаа дэргэд хүүгээ санасан ээжийн минь Залбирч л суугаа нь санагдаж байг
Ганцаар алхах дуртай Газар шороо, ус нутагтайгаа судсаараа энүүхэнд нийлж байг аа кавказын нуруу, Фүжи уул, гадаад далай, гараг эрхсийнхээ Хаа нь бид үгүй юм бэ Хадгалж боддог энэ үгийг минь Хэзээ, хэнд хэлэхийг сануулж байг аа
Ганцаар алхах дуртай Үсэнд унасан хяруу тархинд хэзээ ч буудаггүй гэж Ганц ч гэсэн цагаан худал хэлүүлж байг аа Говь хангайг туулахад ус хүргэгч ирнэ, хүндэтгэж байг аа Гол тасарч хорвоогоос явж өгнө, ханын жаргал дутна, хүлээж байг аа
Ганцаардахдаа биш ээ Ганцаар алхах бүр дуртай Ганц навч гэнэтхэн өөдөөс минь нисч ирэхэд Газар сайгүй хөглөрөхөд нь гишгэж явснаа Яагаад ч юм бэ мартаж чадахгүй л байг аа
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|