2016-02-24 - Х.Бөхманд: Эзэн
Х.Бөхманд: Эзэн
 Би эзэн Төрөхөөс мөлхөж харсан Хана тулганыхаа эзэн Дөрөөлөхөөс давхиулж чадсан Он жилүүдийнхээ эзэн Би эзэн Дээлийн энгэрээс нь Сүү үнэртсэн ээжээ Хөхөж өссөний учир Би баян эзэн Тэнгэрлэг ухаанд нь Дэлхий дайвалзсан дээдсээ Шүтэн биширч явсны учир Би баатар эзэн Дэлэнгээ даахуйц наранд Тоглож торнисны учир Би гэрэл агаарын эзэн Дэлхийд төрөлх хэлтэй Жиргэж дүүлсний учир Би Монголынхоо эзэн Би эзэн Үрсэн ч олсон ч Цагийг алтаар сольдоггүй эзэн Өөдлөсөн уруудсан ч Өөрийгөө хүнээр орлуулдаггүй эзэн Би эзэн Хундагатай архиа уухдаа Ерөөл хэлдэг өвөөтэй байдгаар Би өргөн буянтай эзэн Хурууд сүүгээ амсахдаа Тэнгэртээ өргөдөг эмээтэй байдгаар Би үлэмж сахиустай эзэн Би эзэн Ээжийн минь нэртэй бүхэнд Элгэн холбоотой Бие минь эзэн Эцгийн минь алдартай бүхэнд Зүрхэн уяатай Сэтгэл минь эзэн Бие сэтгэл эрүүл байдгийн учир Би амьдын жаргалын эзэн Би эзэн Түмний магнай тэнийж Инээд тодордог учир Би өтлөхөөр гутрахгүй эзэн Төрийн алтан золоо Алдардаггүйн учир Би үхэлээр хорогдохгүй эзэн Би эзэн Найргийн онгод хөглөхөөр Шүлэг минь ардаг сурах Намрын таргатай сарны дор Сүү шиг бүх юм харагдах Насны нуман замыг Алхам бүр минь төсөөлөх Тэр бүхэндээ би эзэн Ямар байсан ч Би Монголынхоо эзэн Ихэр ургасангүй дэлхийдээ Алагчгүй хайртай эзэн Ийм л байх учиртай Би эзэн
2004.12.4
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|