2016-02-23 - Х.Бөхманд: Нутагтаа харихад
Х.Бөхманд: Нутагтаа харихад
 Өвсний шүүдэр нь ч Нар руу бөмбөгнөх нь харагдахгүй Зуны нэгэн өглөө Нутагтаа би очлоо... Булган цагаан гэртээ Зүүрмэглэж байгаа хүүхэд нь Буянт буурал эмээгийнхээ Уурын дуунаар сэрээгүй байлаа. Агит талдаа үүрийн гэгээ аргадан Адууныхаа яриагаар хөхөрдөг өвгөд минь Санаа нь ч гундуу байлаа. Салаа гэзгээ салхиар аргадуулсан Саахалтын хөөрхөн охины Дуу нь хүртэл гандсан байлаа. Бараан бараан юм Бүүдийхээс өөр Ботго тормын мөр алга Толгойд нь эзгүй байлаа. Хүүгээ л хүлээсэн ижий минь Хөх мөнгөн тэнгэртээ залбирч байлаа Магнай дээр минь үнэсээд нулимсаа унагаахад Магнаг тал бид хоёр л ногоон байлаа...
2001 Он Бүрдэн
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|