2016-02-22 - Х.Бөхманд: Намуухан үдшийн шүлэг
Х.Бөхманд: Намуухан үдшийн шүлэг
 Усан дээр туссан сар Мэлхийн дуунаас ч эмээнэ. Навчнаас үргэсэн салхи Өвсний сор самнана. Санаа алдахад Ээж минь бурхандаа залбирна. Өөдрөг явахын ерөөл хэлж Зулай дээр минь үнэснэ. Говь дайвалзтал буйлдаг тэмээд Чимээ анир алга. Тоорой тойрон анивчлах Манхан Тэнгэрийн одод ч Бүрэг барагхан. Ээж минь Ар өвөр нь ялгагдамгүй Үрчийсэн хоёр гараараа Утас нийтгэн зүү бүдрүүлэн Хүүдээ дээл оёно. "МОНГОЛ "хэмээх угалзыг Энгэр дээр нь шаглна. "Өмсөөч, миний хүү"гэж Наран зөв хандуулахад Найман зууны тэртээх Өвөг дээдэс минь санагдана. Намуухан үдэш анир нэмэгдэнэ...
2001.2.23
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|