2016-02-21 - Х..Бөхманд: Говь дээр бичсэн шүлэг
Х..Бөхманд: Говь дээр бичсэн шүлэг
 Туурай туурайн сүүдэр тийчин Тойром тойрмийн чулуу бүдрүүлэн Чам дээрээ очлоо. Хол явахад намайг орлон Хацрыг чинь илбэсэн Салхийг саналаа. Хоосон байх сэтгэлийг чинь аргадсан Цэцгийг саналаа. Тэр гэх шиг харцанд нь Тэнгэрийн говь нь багтана. Өглөө ирсэн надад Орой болсон шиг сэтгэл эмзэглэнэ. Үдийн нар хэвтээд босдог толгодоос нь Ингэний сүү үнэртэнэ. Үрийн зулай үнэрлэсэн чамаас Эхийн хайр асгарна. Хнөгөндөө багтаж ядсан айраг нь Хөдөөгийн Сайханыг хэлнэ. Хүү нь тоглосон өргөө нь Дэлхий барлуулж харагдана. Ханын шийрээр нар гоожих үеэр Хатарь морьтой нөхөр нь адуунаасаа ирнэ. Хан Тэнгэрийн говийн гоо үзэсгэлэнт чи минь Хайран надад олдоогүй ч Харин нутагтаа амьдраад Би баян явна...
2004 Он
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|